Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй гэж дахин сонсохгүй.
Данс бэлэн биш ч таны гүйлгээ Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлснээр амжилттай хийгдэх болно.
Хүн бүхний сонсохыг хүсдэггүй ҮГ ялгаатай ч НЭГ өгүүлбэрээс хүн болгон айдаг. Тэр бол
"ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА."
Тэгвэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүйгээс болж яг цагтаа тооцоогоо хийж чадахгүй эвгүй байдалд орох, эсвэл багахан мөнгө дутсанаас болж чухал төлбөр төлөгдөлгүй бүр том асуудал үүсэх гэх мэт асуудлуудыг АСУУДАЛГҮЙ зохицуулна.
Асуудалгүй үйлчилгээ нь таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй үед хасах утга руу оруулан гүйлгээ хийж, төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэхэд тань туслах нэмэлт үйлчилгээ юм.
ХасБанкны данстай л бол хүн бүр ашиглах боломжтой. Өр орлогын харьцаа тооцохгүйгээр 150,000₮-ийн эрх шууд нээгдэнэ. 400,000₮ хүртэл нэмэх ч боломжтой.
Үйлчилгээг идэвхжүүлсэн ч гэсэн ашиглаагүй бол үйлчилгээний хураамж төлөхгүй. Ашигласан тохиолдолд хэдэн удаа ашигласнаас үл хамааран тогтмол дүнгээр сард 1 удаа л хураамж төлнө.
Дижитал банкаараа нэг л удаа идэвхжүүлэхэд хангалттай. Бусад апп-ын зээл шиг ашиглах бүрдээ тооцоолол хийлгэх шаардлагагүй.
Үйлчилгээг ашигласан дүнгээс үл хамааран нэг удаа тогтмол үйлчилгээний хураамж төлөх бөгөөд нэмэлт хүү төлөхгүй.
Дижитал банканд нэвтрэн харилцах эсвэл картын данс дээрээ дарж дэлгэрэнгүй хэсэг рүү орно.
Боломжит үлдэгдлийн доор байрлах “Асуудалгүй” үйлчилгээг идэвхжүүлэх товчийг дарна.
Үйлчилгээний нөхцөл, гэрээтэй танилцаад үргэлжлүүлнэ.
Гүйлгээний кодоо оруулан баталгаажуулснаар одоо та “Асуудалгүй” боллоо.
Нэг л дансанд идэвхжүүлэх боломжтой. Иймд та олон харилцах данстай бол орлого дамжиж, идэвхтэй ашигладаг дансандаа энэхүү үйлчилгээг идэвхжүүлбэл илүү тохиромжтой.
Энэ үйлчилгээг зээлтэй адилтган Зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.
Та асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлэн ашиглаж эхэлснээс хойш 30 хоногийн дотор бүрэн төлөх ёстой бөгөөд дахиад хэдэн ч удаа ашиглаж болно.
Үйлчилгээг идэвхжүүлснээс хойш таны боломжтой хэрэглэж болох үлдэгдэл нэмэгдэж харагдах ба бодит үлдэгдэл таны дансны үлдэгдэл хэсэгт харагдана.
Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлэн хэрэглэж эхлэхэд болон дүүргэлт хийсний дараа дахин ашиглах бүрд танд мессежээр мэдэгдэх болно.